ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН 12-Р ХУРАЛДААНААР ДАРААХЬ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ.

2023-08-18

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИТХ-ЫН 12-Р ХУРАЛДААНААР ДАРААХЬ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ.
1. Даланзадгад сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлуудын талаарх мэдээлэл сонсон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэйгээр бэлтгэл ажлаа бүрэн гүйцэд дуусгах, тус орчинд аюулгүй байдлыг сайтар хангах, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаатайгаар иргэдийн зорчих хөдөлгөөнд саадгүй, аюулгүй байдлыг хангах, өвөлжөлтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хангагч мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөх зэрэг чиглэл өглөө.
2. Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн сумын ИТХ-аас батлагдсан журмыг хангасан иргэдийн хүсэлтийг хангах шийдвэр гаргаж, үлдсэн ААН, иргэдийн хүсэлтийг журмын дагуу жилийн эцсийн хуралдаанаар шийдвэрлэхээр хойшлуулав.
3. Даланзадгад сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг сонсон, санал асуулгад хамрагдаагүй Даланзадгад сумын үлдсэн 6 багуудын иргэдийн саналыг сонсон тусгах нь зүйтэй гэж үзэн 2023 оны жилийн эцсийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр хойшлуулав.
4. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 7 дэд хөтөлбөрийн 2021-2023 оны явцын тайлангийн тухай. Үүнд:
- “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” хөтөлбөр
- “Чадварлаг багш-Хөгжсөн хүүхэд” хөтөлбөр
- “Дэвшилтэт хотын оюунлаг залуус” хөтөлбөр
- “Дэвшилтийг өрх бүрт” хөтөлбөр
- “Даланзадгадад үйлдвэрлэв” хөтөлбөр
- “Оюуны үр” хөтөлбөр
- “Цэмцгэр Даланзадгад” хөтөлбөрүүдтэй танилцан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн явцыг сайшаан, цаашид юуг анхаарах тал дээр хурлын төлөөлөгчид санал бодлоо хэлэв.
5. Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай хэлэлцэн, оруулж ирсэн төслөөр нь дэмжив.
6. Даланзадгад сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн төлөвлөгөөнд 18 ажлыг шинээр нэмэгдүүлэн нийт 129 заалттайгаар нэмэлт оруулан төлөөлөгчдийн 100%-ийн саналаар батлав.
7. Сумын 2023 оны төсвийн тодотгол батлах тухай хэлэлцэн 2023 оны төсөвт тодотгол оруулан сумын төсвийг 3.9 тэрбумаар нэмэгдүүлэн 26.6 тэрбум төгрөг байхаар төлөөлөгчдийн 100%-ийн саналаар баталлаа.
8. "Малын тоо толгойн албан татвар батлах тухай" 2021 оны 3/5 дугаар тогтоолыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
9. Даланзадгад суманд мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэн захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гарахтай холбоотойгоор иргэдийн саналыг тусгах нь зүйтэй гэж үзэн дараагийн хуралдаан хүртэл хойшлуулав.
10. Даланзадгад сум (хот)-ын төв болон суурьшлын бүсэд мал оруулахыг хориглох журам батлах тухай асуудлыг хэлэлцэн журмын төслийг дэмжин, мал оруулах бүсийг тогтоон батлаж, хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг Засаг даргад даалгав.
11. Хөрөнгө данснаас хасах тухай асуудлыг хэлэлцэн элэгдлээ бүрэн нөхсөн хөрөнгийг журамд заасны дагуу актлах, хяналт тавьж ажиллахыг Өмч хамгаалах зөвлөлд даалгалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%