ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

FLEX ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТТЭЙ ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛСЭН БАЙНА🥳

2023-08-21

🇺🇸АНУ-ын Засгийн газрын 100% тэтгэлэгтэй ахлах ангийн сурагчдад зориулсан “FLEX-Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийн туршлагаас болон хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү бичлэгээс авна уу.
✅FLEX хөтөлбөрийн 2024-2025 оны шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчдад тавигдах шаардлага:
-2007 оны 1 сараас 1-нээс 2009 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх
-Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
-Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
-Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
-Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
-Америкт зорчих визний шалгуур хангасан байх
-АНУ-д сүүлийн 5 жилийн туршид 3 сараас дээш хугацаагаар амьдарч байгаагүй
👉Дээрх шаардлагуудыг хангасан бол дараах линкээр орж бүртгэл үүсгэж, хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бөглөнө. https://ais.americancouncils.org/flex
Хөтөлбөрийн 1 шатны өргөдлийг 2023 оны 9 дүгээр сарын 19 хүртэл хүлээн авна.
"2024-2025 оны шалгаруулалт 3 шаттай"
Хөтөлбөрийн шалгалтын үе шатуудын талаарх мэдээлэл:
1-р шат : Сонгон шалгаруулалтын 1-р шат 2023 оны 8 дугаар сараас 9 дүрээр сарын 19 хооронд явагдах бөгөөд энэ шат нь үндсэн шаардлагуудыг хангасан сурагч бүрд нээлттэй. 1-р шатанд сурагчид цахим өргөдлөө бөглөж, эсээ бичиж асуултад хариулах бөгөөд бүртгүүлснээс хойш 10 хоногийн дотор бөглөж явуулах шаардлагатай.
Жишээ нь: 8 сарын 19-нд бүртгэлээ баталгаажуулж өргөдлөө эхлүүлсэн бол өргөдлөө явуулах эцсийн хугацаа 8 сарын 29.
2-р шат: 1-р шатанд өргөдлөө бүрэн гүйцэд бөглөж явуулсан бүх сурагч 2-р шатанд уригдана. 2-р шатанд оролцох урилгыг өргөдлөө явуулсан хугацаанаас хойш 24 цагийн дотор мэйлээр хүлээн авч оролцогч илгээсэн холбоосоор орж богино англи хэлний тестийг бөглөнө.
3-р шат: 3-р шатны шалгаруулалт нь бүрэн өргөдөл, эсээ, ярилцлага, англи хэлний цогц шалгалтаас бүрдэнэ. 3-р шатанд тэнцсэн сурагчид руу Америкийн Зөвлөлийн төв оффисоос мэйлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
ФЛЕКС ХӨТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ЮУ БАГТДАГ ВЭ?
• Хоёр талын орон нутгийн болон олон улсын тийз ( АНУ руу ирж буцах зардал)
• Сар бүр сурагчдын хувийн хэрэгцээ болон үйл ажиллагаанд оролцох зардалд хэрэглэх стипенд
• Нэг жилийн хугацаанд сурагчийн байрлах тусгай, сонгогдсон Америк / Хост айл
• АНУ-ын ерөнхий боловсролын сургуулийн элсэлт
• Явахын өмнөх болон ирсний дараах чиг баримжаа олгох сургалт зэрэг үйл ажиллагаанууд
• АНУ-ын оршин суугаа газар нутагт нь зохиогдож буй хөтөлбөр, үйл ажиллагаанууд
• Эрүүл мэндийн даатгал /Шүдний эмчилгээ болон Архаг өвчний эмчилгээнээс бусад/ зэргийг хөтөлбөрт шалгарсан сурагчдадаа хангадаг
Та бүхэн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг FLEX Mongolia пэйж хуудсаар болон дараах сувгуудаас аваарай.
Мөн найзуудыгаа mention хийж дуулгаарай!
☎️Холбоо барих:
Утасны дугаар: (976) 93130647
Мэйл хаяг: flex.mn@americancouncils.org
Эх сурвалж: FLEX Mongolia

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%