Ахмадын хөгжлийн төв нь 7-р сарын 31-нээс хойш Дархан сумын 11-р багийн байнгын асаргаа шаардлагатай 21 ахмад настанд, 9-р багийн 9 ахмад настанд / нийт 30 хүнд/ гэрт нь очиж тусламж, үйлчилгээ үзүүллээ.
Уг үйлчилгээг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн 6-р сард эхлүүлснээс хойш 305 дахь ахмад настандаа хүрч үйлчлээд байна.
Энэхүү ажил бусад багийн ахмадуудад үргэлжлэн хүрнэ гэв.