ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ӨВ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО.

2023-07-25

Богдхан уулын аймаг буюу Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан аймаг, сумдын нутгийн удирдлагын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, компаниудын оролцоотой “Өв соёлын төв өргөө” цогцолборыг барьж байгуулан, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумын удирдлагууд, ард иргэд оролцсон юм. “Өв соёлын төв өргөө” цогцолбор нь нэг том гэр, 27 сумын гэрээс бүрдэж байгаа бөгөөд Монголын уламжлалт хүрээ хотын дүр төрхтэй төлөвлөгдсөн, томоохон бүтээн байгуулалт болж байна. Сумдын гэр тус бүр тухайн сумынхаа онцлог, өв соёлын түүхийг сурталчлан таниулахаас гадна улсын хэмжээний соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Төв аймаг цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлж “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт” гэсэн хоёр томоохон төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэхэд “Өв соёлын төв өргөө цогцолбор” томоохон үүрэгтэй. Уг бүтээн байгуулалт нь Төв аймгийн бусдаас ялгарах онцлог, давтагдашгүй өв соёл, зан заншил, нөөц боломжийн илэрхийлэл болохоос гадна үндэсний хэв шинжит танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой, үүнийг дагаад ирээдүй хойч болсон хүүхэд, залуучуудад мэдлэг нэмж, гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ажил үйлсээрээ манлайлж, эх орныхоо хөгжил дэвшил, аймаг, орон нутгийнхаа эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар төрийн дээд одон медалиар, зарим иргэдийг аймгийн болон салбарын шагналаар шагналаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%