ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ

2022-11-04

Мэдээллийн өдөрлөгт оролцох байгууллагуудаас үзүүлэх онцлох арга хэмжээг дурдвал:
E-Mongolia буюу цахим үйлчилгээний нэгдсэн порталаас гар утсаа ашиглан төлбөртэй болон төлбөргүй төрийн 181 төрлийн үйлчилгээг хэрхэн авах талаар,
Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс:
- Гадаад паспорт захиалах хүсэлтэй иргэдийн материал хүлээн авах,
- Хуулийн этгээд шинээр байгуулах болон татан буулгахтай холбоотой үйлчилгээ,
- Тоон гарын үсэг,
- Эд хөрөнгийн бүртгэл,
- Зээлийн гэрээ баталгаажуулах, дуусгавар болгох талаар,
Нэгдсэн эмнэлгээс: Эрт илрүүлгийн шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар,
Хилийн цэргийн 0108 дугаар ангиас: Хил хамгаалах байгууллагад байлдагч түрүүчээр гэрээ байгуулан алба хаах журмын танилцуулгын талаар,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс: Шүүхээс төлбөр авагчаар тогтоогдсон этгээд нэхэмжлэлийн төлбөрөө тогтоосон цаг хугацаанд төлбөр төлөгчөөс гаргуулан авахад юу анхаарах, өөрийн биеэр ирэхгүйгээр нэхэмжлэлийн төлбөрөө хэрхэн авах талаар,
Замын-Үүд дулааны станцаас: Цэвэр, дулаан, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл гаргуулах хүсэлт хэрхэн гаргах, одоо мөрдөгдөж буй үнэ тарифын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Мөн арилжааны банк болон Үүрэн телефоны байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана.
Энэхүү төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох энэхүү мэдээллийн өдөрлөгт хүрэлцэн ирж, төрийн үйлчилгээг нэг дороос авч, цаг хугацаагаа хэмнэн тулгамдаж буй асуудалдаа шийдэл олж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар мэдээ, мэдээлэл авахыг хүсье.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%