ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН ХОТНОО 5Х5 САГСАН БӨМБӨГИЙН 6 ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-07-23

ДАРХАН ХОТНОО 5Х5 САГСАН БӨМБӨГИЙН 6 ТАЛБАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ. 

 

Дархан хотын Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн, "Дархан-60" цогцолборт 5x5 сагсан бөмбөгийн зориулалтын 6 талбайг өнөөдөр /2023-07-23/ нэгэн зэрэг ашиглалтад орууллаа.

 Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын хамт олон, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус оролцсон юм. 

Орон нутгийн төсвийн 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 3х3 болон 5х5 зориулалтын олон улсын стандартад нийцсэн талбайг "ЭЭБО пропертиз" ХХК гүйцэтгэжээ. 

Өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд залуучууддаа зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нээж байсан бол ийнхүү 5х5 талбай спортод хайртай залууст нээлттэй болж байна. 

Шинэ талбайн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тэмцээн зохион байгуулагдаж Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөтөлөөс ирсэн 33 багийн 198 тоглогч эрэгтэй, эмэгтэй төрөлд хурд хүчээ сорин өрсөлдлөө.

 

Талбайн арчлалт хамгаалалтыг Дархан хотын соёл амралтын хүрээлэн хариуцан ажиллах бөгөөд оройн цагаар цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтойг онцоллоо. Хүүхэд залуус та бүхнийг шинэ талбайгаа ариг гамтай хэрэглэхийг уриалж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%