ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО

2023-07-21

✅Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 1.2.-т: Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно, 

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, хөтөлбөрт: Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв болгох, дэлхийн монголчуудтай хамтран ажиллах зорилгоор “Нүүдэлчдийн соёл, спортын их наадам”-ыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх, 

✅Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ”, 

✅Соёлын яамны стратегийн төлөвлөгөөний 9-д:

"Соёлын бодлого ба үйл ажиллагааг бүс нутгийн болон олон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.” гэж тус тус тусгасан байна. 

Дээрх бодлогын баримт бичигт туссан арга хэмжээний хүрээнд тус наадмыг 2023 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Нүүдлийн соёл иргэншилтэй орнуудын соёлыг сурталчлах, Соёлын биет бус өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, хүртээмжтэй, мөн чанараар нь хүргэх, жуулчдад үндэсний өв соёл, нүүдлийн ахуйдаа суралцах, бахархах үзэл төлөвшүүлж, соёлын дархлааг нь дэмжих зорилготой тус наадамд 21 аймаг, нийслэл оролцохоос гадна бусад улс орноос ирж оролцох юм.

Соёлын яам

Дархан-Уул Аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%