Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг инженерийн шугам сүлжээний байгууллагын удирдлагуудтай уулзаж, амйгийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, тулгамдаж асуудлууд, саналыг хэлэлцлээ.
“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК: Нийт 106 ажил төлөвлөж өнөөдрийн байдлаар 66,8 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 15 гэхэд бүх ажил 100 хувь хангагдана.
“Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК: Нийт 34 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 ажил дуусаж 78 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 15 гэхэд ажил бүрэн дуусаж халаалт тавихаар ажиллаж байна.
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК : Манай аймагт нийт 20 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 10 ажил хийгдэж 50 хувийн биелэлттэй байна.
“Дархан Ус суваг” ХК: Нийт 25 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 5 ажил дуусаж ажлын биелэлт 44,8 хувьтай үргэлжилж байна.
"Дулаан Шарын гол" ТӨХК: Нийт 13 ажил төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 ажил хийгдэж 79,4 хувийн биелэлттэй байна. 9-р сарын 1 гэхэд төлөвлөгдсөн бүх ажлаа дуусгахаар ажиллаж байна.
"Хүнс Хөдөө Аж Ахуйн газар": Нийт 26 заалттайгаар ажил төлөвлөж өнөөдрийн байдлаар 5 ажил бүрэн дуусаж 10-р сарын 30 гэхэд ургац хураалт, өвс хадлан тэжээл зэрэг үлдсэн ажлуудыг бэлэн болгохоор ажиллаж байна.
Инженерийн шугам сүлжээний байгууллагуудын мэдээллийг сонссоны дараагаар аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан дараах үүрэг чиглэлийг өглөө:
-Бүх байгууллагуудад 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах албан даалгавар өглөө
-Нийт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах төлөвлөгөөг 7-р сарын 21-ний дотор албан тоотоор ирүүлэх
-ЭМГ Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг шалгах, хангуулах
-СӨХ нийтийн зориулалттай орон сууцны зоорины давхрын бохир цэвэрлэх зохион байгуулах ажлыг захирагчийн албанд даалгалаа
-Сумдын удирдлагууд өвлийн өвс хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарах
-БШУГ, Сумдын Засаг дарга нар ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл байдлын үзлэг шалгалтыг хийх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.