Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын Хөгжлийн агентлаг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 360 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дунд мэдээлэл, туршлага, практик, мэдлэгээ солилцох гол дижитал платформ болох www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэх хийх ажил хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт”-ийн бүсчилсэн сургалтыг 07-р сарын 03-наас 07-р сарын 07-ны өдрүүдэд 27 сумдын ИТХ-ыг Төв, Баруун, Зүүн, Хойд бүсд хуваарилан зохион байгуулж ажиллалаа.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын tov.khural.mn сайтны дэд цахим хуудас болох 27 сумдын ИТХ-ын www.khural.mn цахим сайтыг хөгжүүлэх, шинэчлэлтийг сайжруулах дараагийн сургалтыг хойд бүсийн сумд болох Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Сүмбэр, Заамар гэсэн 8 сумдыг хамруулан Жаргалант суманд зохион байгууллаа.
Сумдын ИТХ-ын Khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт, сайтны үндсэн бүтэц, зохион байгуулалт, төлөөлөгчийн бүртгэл, мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр байршуулах, модуль, цэс, меню, агуулга үүсгэх талаар холбогдох хичээлийг дадлага ажилтай хослуулан танхимаар заагдлаа.
Жаргалант суманд зохион байгуулагдсан хойд бүсийн бүсчилсэн сургалтад Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Сүмбэр, Заамар гэсэн 8 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон Ажлын албаны мэргэжилтэнүүд хамрагдлаа.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан www.khural.mn цахим сайтны бүсчилсэн сургалтыг зохион байгуулах ажилд дэмжин ажиллаж, зохион байгуулан, идэвхитэй оролцсон 27 сумдын ИТХ-ын дарга, Нарийн бичгийн дарга, Ажлын албаны мэргэжилтэнүүд Та бүхэнд талархал илэрхийлье.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА