Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачлагаар “Хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох /явуулын/ ажлыг эхлүүлж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Энэхүү ажлын хүрээнд Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр 5 сургагч багш авчирсан бөгөөд аймгийн хэмжээнд 25 сургагч багшийг бэлтгэхээр сургалтыг мөн эхлүүллээ. Нэг хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 1-2 минутад хяргадаг тул цаг хугацааг хэмнэж малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдээд байна. Мөн ноосыг ангилж үндэсний үйлдвэрүүдэд тогтмол үнээр тушааснаар хаягдал үүсэхгүй орлого нэмэгдэх боломжтойг онцоллоо