Аймаг, сумын ИТХ-ын www.khural.mn цахим сайтыг хөгжүүлэх, шинэчлэлтийг сайжруулах бүсчилсэн сургалт зүүн бүсийн сумдыг хамруулан Эрдэнэ суманд зохион байгуулагдаж байна.
Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын tov.khural.mn сайтны дэд цахим хуудас болох 27 сумдын ИТХ-ын Khural.mn цахим хуудасны хөгжүүлэлтийн өнөөгийн байдал сумын ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэл, мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах, сайтны үндсэн бүтэц, модуль, цэс, меню, агуулга үүсгэх талаар лекц, дасгал ажлын хичээлийг аймгийн ИТХ-ын Ажлын албаны ЗБИОНХХ-ийн дарга Д.Оюунсайхан, Д.Баасандорж нар сургалтаар өглөө.
Эрдэнэ суманд зохион байгуулагдсан зүүн бүсийн бүсчилсэн сургалтад Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Эрдэнэ, Баянцагаан, Мөнгөнморьт гэсэн 7 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон цахим сайт хариуцсан мэргэжилтэнүүд хамрагдаж байна.