ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХОТЫГ ТОЙРСОН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖУУДЫН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

2023-07-06

Дархан сумын Онцгой комисс, Захирагчийн алба хамтран мэргэжлийн байгууллагуудаар өнгөрсөн хавар үерийн далангуудын цэвэрлэгээ, үйлчилгээг сайн хийлгэсний үр дүнд хотыг тойрсон ил 20км, далд 21км, шороон 10км үерийн далангууд хэвийн ажиллагаатай, үргэлжлэн орж буй борооны усыг нэвтрүүлэх үйл ажиллагаанд ямар нэг асуудал үүсээгүй байна.  

Дархан хотын хэмжээнд үерийн байгууламжийг жил бүр сэргээн засварлаж, сайжруулах ажлууд эрчимтэй явагдаж байгаа. Ялангуяа Дархан сумын 6,15-р багт үерийн ус хамгийн их орох эрсдэлтэй. Тус багуудын айлуудруу орж байгаа хуучин үерийн даланг сэргээх, 15-р багийн 4,9-р хэсгүүдэд шинээр үерийн хоолой хийх ажлуудтай аймгийн Засаг дарга мөн газар дээр нь танилцсан юм. Шороон үерийн даланг бетон доторлогооотой болгох ажил ид өрнөж байна. Энэ оны 8-р сард ажлыг дуусгахаар байгааг гүйцэтгэгчид танилцууллаа. 

Өнгөрсөн 2020, 2021 онд мөн л үргэжлэн орсон борооны улмаас Дархан сумын 15-р баг Хапитатын 10-р хэсэгт үүссэн ул хөрсний үерийн ус ОУХТ-рүү орсон асуудал гарч байсан. Үүний дагуу өнгөрсөн оноос УТХО-р Хапитат-ОУХТ-ийн зам дагуу үерийн далан тавих ажлыг эхлүүлсэн.  Далангийн засварын ажил бүрэн дуусахаар  улсын комисс хүлээн авах юм. Олон хоног үргэлжилж буй их борооны ус ахин ойр хавьруу орж ямар нэг эрсдэл үүсгээгүй байгаа нь даланг байгуулсаны үр дүн юм.  

Хэдийгээр үерийн далан сувгууд хэвийн байгаа ч аймгийн Засаг дарга үерийн байгууламжуудыг өдөр бүр тогтмол цагт шалгаж байх үүргийг ОБГ-т өглөө. 

Энэ 7-р сард бороо хур ихтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас мэдээлж байгаа. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, магадгүй хаа нэг газар үерийн далан суваг сэтэрч гэмтсэн байвал ОБГ зэрэг мэргэжлийн байгууллагууд, баг хороондоо мэдэгдэхийг сануулж байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%