2018 оноос хойш Ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалтаар нийт 16 сумын нутаг дэвсгэрт 26 байршлын 113885,46 гектор талбайг ашигт малтмалын уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн орон нутгаас дэмжих боломжгүй санал хүргүүлсэн байхад дээрх талбайд 3-6 жилийн хугацаатай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон.
Олгогдсон 26 байршил нь 134 өвөлжөө, 22 тариалан талбай, 52 өмчлөл, 4 ААН-ийн эзэмшил талбай, 2 суурьшлын бүс давхцалтай байгаа тул Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай асуудлыг аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар хэлэлцэн Төлөөлөгчдийн олонхийн саналаар дээрх хууль бус олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар санал уламжлахаар шийдвэрлэлээ.