Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас www.khural.mn цахим хуудсыг хөгжүүлэх, шинэчлэлтийг сайжруулах зорилгоор аймгийн 27 сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, цахим хуудас хариуцсан ажилтнуудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтаар Khural.mn цахим хуудасны тухай, хөгжүүлэлтийн өнөөгийн байдал сумын ИТХ-ын танилцуулга, зохион байгуулалтын бүтэц, дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчийн бүртгэл, мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэр оруулах ахисан шатны хичээл болон цэс, меню, агуулга үүсгэх талаар лекц, дасгал ажлыг хичээлийг хамтатган явуулж байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас тус бүсчилсэн сургалтыг Зуунмод, Аргалант, Жаргалант, Эрдэнэ сумдад 7-р сарын 03-наас 7-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өчигдөр Зуунмод суманд Алтанбулаг, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Зуунмод сумын ИТХ-ын хариуцсан албан хаагчид хамрагдсан бол 7-р сарын 04-ний өдөр Аргалант суманд Баянхангай, Лүн, Бүрэн, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Баянцогт, Аргалант гэсэн 7 сумд хамрагдаж байна.