2023 оны 06 дугаар сарын 30-нд ИТХ-ын ээлжит XI Хуралдаан ЗДТГ-ын иргэний танхимд болж байна. Хуралдаанд ИТХ-ын ирвэл зохих 21 Төлөөлөгчөөс ирсэн 13, ирц 71,4 хувийн ирцтэй байна. Хуралдаа хүрэлцэн ирсэн ИТХ-ын Төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтан албан хаагч, Байгууллагын дарга нарт баярлалаа. Хуралдаанд дараах асуудлыг хэлэлцэж байна.
1. Сумын Засаг даргын 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт .
2. Гучин-Ус сумын төсөвт байгууллагын 2023 оны төсвийн хүлээгдэж буй тодотгол, 2023 оны төсөвт тодотгол хийх тухай.
3. "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил"-ийн ажлын хагас жилийн биелэлт үр дүнгийн тухай.
4. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай.
5. Малын тоо толгойн албан татварыг хэмжээ тогтоох тухай.