ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2023-06-23

Дархан-Уул аймагт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Сар шинэ-2023”, “Байгалиа хамгаалъя”, “Анзаар” нэгдсэн арга хэмжээ, тус цагдаагийн газраас тухайн орон нутагт “Хуулийн хэрэгжилт”, “Оюутан”, “Арбат”, “Траншин”, “Хучлага”, “Буудал”, “Хөршийн холбоо”, “Цахим тоглоом”, “Тоглоом”, “Туншилт”, “Архи”, “Мэдээлэе-Нөлөөлөе-Хамгаалъя”, “One night”, “Шувуу”, “Шөнө”, “Хамтын ажиллагаа”, “1 өрх 1 алба хаагч”, “Бэлэн бус торгууль төлөлт”, “Буудал”, “Утасдаж шалгая”, “Шүүхийн эрэн сурвалжлалт”, “Төгсөлт” зэрэг 21 хэсэгчилсэн арга хэмжээг төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. Мөн хамтарсан эргүүл шалгалт, нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 

Цагдаагийн байгууллагаас Олон нийтийн цагдаагийн батлагдсан орон тоог нэмэгдүүлэх түүний эрх зүйн баталгааг сайжруулах, Криминилоги судалгааны багаас гарсан дүгнэлт саналыг хэрэгжүүлэн, өсөлттэй байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлж, аймгийн хэмжээнд ГХУСАЗСЗ-тэй хамтран аян хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан ажиллах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд байгууллагын оролцоо, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр ГХУСАЗСЗ, цагдаагийн газар, аж ахуй нэгж байгууллага гэсэн гурвалсан гэрээг байгуулж, гэрээний биелэлт, үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр тооцож хэвших зэрэг саналуудыг дэвшүүллээ. 

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Насанбат тодорхой асуултуудад хариулт өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, иргэдийг хамруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%