ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН, УИХ-ЫН ГИШҮҮН САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН БУСАД АЛБАНЫ ХҮМҮҮС "ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ТӨХК-Д АЖИЛЛАЛАА

2023-06-23

ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан: 

2014 онд тус үйлдвэрийг концессын гэрээгээр авсан “Кью эс си” компани нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессоор ашиглаж байх хугацаандаа ямар ажил үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүй, бичиг баримтгүйгээр 56,5 сая ам.долларыг компани руугаа шилжүүлсэн, мөн Худалдаа хөгжлийн банкнаас 494,7 тэрбум төгрөг зээлэхдээ үйлдвэрийн өмч хөрөнгө, орлогыг барьцаалсан. Үүнээс шалтгаалан Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дараа дараачийн ажлууд саатахад хүрээд байна гэлээ. 

Харин одоо үйлдвэрийн үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй байлгах, санхүүжилт, хөрөнгө оруулалт авахын тулд өмнөх зээл санхүүгийн асуудлаа заавал шийдвэрлэх ёстой. Энэ асуудал металлургийн үйлдвэр барих зэрэг дараа дараачийн ажлууд урагшлахад асуудал болж байгааг сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.

Аймаг орон нутгийн зүгээс үйл ажиллагааг нь илүү сэргээж, ажилчдаа ажилтай, орлоготой байлгах нь хамгийн чухал гэж үзэж байна. 

Төмөрлөгийн үйлдвэрийг концесоор эзэмшиж байсан Кю-эс-си компанитай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%