ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс Даланзадгад хотын Нэг цэгийн үйлчилгээний 1 давхарт "ХУРДАН" төвөө нээлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн Засаг Дарга Р.Сэддорж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ, засаг даргын орлогч Л.Ганбаатар болон албаны хүмүүс оролцлоо.
Төрийн үйлчилгээг иргэд та бүхэн хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломж бүрдлээ.