Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр /2023.06.15/ өглөөний 6 цагт газар хөдлөлтийн цагийн байдал өгөгдөн аймгийн онцгой комисс хуралдаж штабын дадлага сургууль албан ёсоор эхэллээ.
Өглөөний 7цаг 30 минутад аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор соёл амралтын хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд цуглуулж, жагсаалын үзлэг, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.
Үргэлжлүүлэн удирдах бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийж байна.