"ҮНЭ ЦЭНТЭЙ УДИРДАГЧИЙГ БЭЛТГЭХ НЬ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэлэнгэ аймагтаа гадаад хэл, хүний хөгжлийн чиглэлээр олон жил үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Туж” хөгжлийн төв, АНУ-ын “Лидершифт Импакт” байгууллага, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Ажлын албатай хамтран Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд, ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд зориулан “Үнэ цэнтэй удирдагчийг бэлтгэх нь” сэдэвт сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтаар манлайллын үндэс, нийгмийн баримжаа, үнэ цэн алсын хараа, үр дүнтэй манлайлах болон инновац, урам зориг зэрэг хувь хүний хөгжлийн мэдлэг мэдээллийг хүргэлээ.
Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-д Хүний хөгжлийг гол цөм болгон бусад салбаруудаа хөгжүүлэх талаар тусгасан бөгөөд аймаг орон нутгийн бодлого шийдвэрийг зангидан баталгаажуулдаг төлөөлөгчид болон мэргэжилтнүүдэд өөрийгөө хөгжүүлж, үнэ цэнтэй удирдагч байх нь орон нутгийнхаа хөгжил дэвшилд үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Энх-Од нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн Цагдаагийн газрын ажил байдлын талаар болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах ажлын талаар ярилцлаа.
Мөн “Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах” ёслолын ажиллагаанд баяр хүргэн аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛАН МОД ТАРИЛАА
Сэлэнгэ аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн ИТХ-ын Ажлын албанаас хэлмэгдэгсдийн үр хүүхэд төрөл төрөгсөдтэй хамтран 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан мод тарилаа.
Аймгийн төв Партизаны талбайн урд Цэцэрлэгт хүрээлэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах ажлын хүрээнд нарс, тэхийн шээг, хайлаас зэрэг 100 ширхэг тарьц суулгацыг тарьж, цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин моддыг усаллаа.
“СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮҮХ” НОМЫН ЗОХИОГЧ, ХУРЛЫН АХМАД АЖИЛТАН О.БУЯНТОГТОХОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан, Хурлын ахмад ажилтан О.Буянтогтохыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа өнөөдөр (2023.05.15) хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Учир нь О.Буянтогтох нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн түүхийг эмхэтгэн “Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын түүх 30 жил” номыг бичиглэсэн бөгөөд энэхүү номд нутгийн өөрөө удирдах ёсны үүсэл хөгжлөөс эхлээд түүхийн улбаа, Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түүхэн дараалал, голлох чухал шийдвэрүүд зэрэг 1992 оноос хойших эдүгээг хүртэлх Сэлэнгэ аймгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын бүхий л түүхэн товчооныг агуулжээ.
Номын зохиогч, Хурлын ахмад ажилтан О.Буянтогтоход аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа баярлаж талархсанаа илэрхийлэн хүндэтгэл үзүүлж, номын дээжээс нь гардуулан өгч, цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн амжилт хүслээ.
"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор "Замын хөдөлгөөний цагаан толгой-2023" тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 12 цэцэрлэгийн 120 хүүхэд, 24 багш сурган хүмүүжүүлэгч, 44 эцэг эх, асран хамгаалагч амжилттай оролцож багийн дүнгээр:
ТЭРГҮҮН байранд Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн "Цагдаагийн жавхаа" баг,
ДЭД байранд Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн "Ирээдүйн эзэд" баг,ГУТГААР байранд Сайхан сумын 2 дугаар цэцэрлэгийн "Жавхаа" баг тус тус шалгарлаа.
АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Ахмадын хорооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Аймгийн Ахмадын хорооноос сүүлийн үеийн ажил байдлаа товч танилцуулж, удахгүй зохион байгуулах ажил арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Мөн аймгийн Ахмадын хороонд тулгамдаж буй асуудлуудын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай ярилцаж санал солилцлоо.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс ахмадуудынхаа дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ТҮШИГ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Түшиг сумын ИТХ-ын үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулан ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд:
1.Сумын ИТХ-ын жилийн үйл ажиллагааны төлөвлөлт
2.Хүний нөөцийн бэхжилт
3.Хурлын худалдаан болон Зөвлөлийн Хурлын баримт материалын бүрдүүлэлт
4.Хурлын хороодын ажил байдал
5.БИНХ-ын үйл ажиллагаа
6.Сумын ГХУСАЗСЗ-ийн ажил байдал
7.Архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллаж буй байдал
8.Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байдал
9.ХАСХОМ-ийн тайлан мэдээ, баталгааны маягт, мэдэгдэл тайлбарыг архивын нэгж болгосон байдал
10.Сумын ИТХ-ын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах
11.Хурлын төсөв санхүүгийн байдал
12.Шаардлагатай бол сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, Бодлогын хороодын дарга нартай уулзалт хийж мэдээлэл өгөх зэрэг чиглэлээр ажиллана. Энэ удаагийн зөвлөн туслах ажилд тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэлэнгэсайхан оролцож байна.
СУРАГЧДЫГ АЙМГИЙН ИТХ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОНТОЙ ТАНИЛЦУУЛЛАА
ТЭРГҮҮНИЙ СУРАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудаас сурлага, урлаг, спортын амжилт гарган амжилттай суралцаж байгаа сурагчдын төлөөлөл болох 40 хүүхдийг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүлээн авч уулзлаа.
Аймгийн ИТХ-ын даргын зүгээс хүүхэд багачууддаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулан хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, амжилттай сайн суралцаж байгаад нь ТАЛАРХАЛ дэвшүүлж, гарын бэлэг гардуулан цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүслээ.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА