ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 04 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-04-28

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 04 дүгээр сард 1 удаа хуралдаж 16 асуудал хэлэлцэж 16 тогтоол баталлаа. Үүнд:

1.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны ажил арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцээд “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.

2.Аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж үнэллээ.

3.”Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын зорилтыг хангах, Сэлэнгэ аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор ”Нээлттэй Сэлэнгэ” аймгийн хөтөлбөрийг баталлаа.

 4.Сэлэнгэ аймгийн 2023 оны төсөв батлах тухай 82 дугаар тогтоолын хавсралт дахь зарим төсөл арга хэмжээний нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцээд уг тогтоолын хоёр, дөрөвдүгээр хавсралтыг хавсралт ёсоор өөрчлөн тогтоов.

 5.Ойжуулах ойн зурвас байгуулах, бургасжуулах талбайн байршлыг батлах тухай асуудлыг хэлэлцээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн нөхөн сэргээлт хийж ойжуулах талбайн байршлыг, ойн зурвас байгуулах талбайн байршлыг, голын эрэг орчмын газрыг бургасжуулах талбайн байршлыг тус тус баталлаа.

6.2023 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг сум тус бүрээр хэлэлцэн батлав.

7.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцээд Алтанбулаг сумаас 5, Жавхлант сумаас 5, Зүүнбүрэн сумаас 5, Сант сумаас 3, Цагааннуур сумаас 2, Шаамар сумаас 6, Сүхбаатар сумаас 5, Баруунбүрэн сумаас 5, Орхон сумаас 4, Сайхан сумаас 5, Хүдэр сумаас 5 нийт 50 иргэнийг 2023 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар тогтоолоо.

8.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд ”Мандал Энерго” ОНӨААТҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламж, автомашин, машин тоног төхөөрөмжийг “Тохилог хараа” ОНӨААТҮГ-т шилжүүлэхийг зөвшөөрөв.

9.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг 2023 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

10.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгон /хуучнаар Зүүнхараагийн сангийн аж ахуй/-ы үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2023 оны 07 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрөв.

11.Мөн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр цэцэрлэгийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2023 оны 09 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.

12.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа Христийн шашны “Эзний улс чуулган” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунган тогтоолоо.

13.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцээд Мандал суманд үйл ажиллагаа явуулж байгаа Христийн шашны “Мөнхийн шинэ чуулган” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунган тогтоолоо.

14.Тогтоол хүчингүй болгох талаарх аймгийн Прокурорын газраас ирүүлсэн саналын тухай асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 128 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

15.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацааг Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Хурлын Зөвлөлийн тоог Хурлын даргыг оролцуулан 7 байхаар тогтоож, 1 жилийн хугацаатай Зөвлөлийн бүрэлдэхүүнд Н.Лхагвадорж, Ц.Рэгзэдмаа, С.Чойсүрэн, Л.Ганболд, О.Баатарцогт, Ф.Серикбол нарын төлөөлөгчдийг сонголоо.

16.Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга Ө.Чимэддоржийг бодлогын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төлөөлөгч Л.Ганболдыг тус бодлогын хорооны даргаар томиллоо.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%