ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАНА

2023-06-13

Ажлын хэсэг дараах чиглэлээр зөвлөн туслах болон хяналт шалгалтыг ажлыг бүх төрийн байгууллагуудад хийж гүйцэтгэнэ. 

🔷Зөвлөх туслах чиг үүргийн хүрээнд: 

- Орон нутгийн удирдлагуудтай уулзаж, Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцах, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлт сонсох:

- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга, сургалт зохион байгуулах: 

- Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх мэдээллийн баяжилтыг тулгаж шалгах /бүх төрийн байгууллагууд/

- Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх: 

- Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх “ШҮҮР” ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын тайлан, дүгнэлттэй танилцах: 

🔷Хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд: Хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалтад төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа хамаарна: Үүнд: 

- Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллаж байгаа эсэх: 

- Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулсан (төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгсөн) эсэх: 

- Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн шийдвэр  хууль тогтоомжид нийцсэн эсэх: 

- Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан шийдвэр  хууль тогтоомжид нийцсэн эсэх: 

- Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалыг бууруулж томилсон шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх: 

- Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халсан шийдвэр  хууль тогтоомжид нийцсэн эсэх: 

- Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулаагүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон эсэх 

- Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан эсэх: 

- Төрийн жинхэнэ албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлтийг шалгах (төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоосон баримт болох төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгсөн баримт, Төрийн албаны зөвлөл (салбар зөвлөлөөс)-өөс нэр дэвшүүлсэн шийдвэр, төрийн жинхэнэ албан хаагчийн  тангаргийн хуудас)

- Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийн 2023 оны хагас жилийн хэрэгжилт:  

- Холбогдох бусад чиглэлээр ажиллана. 

Мөн 06 дугаар сарын 19-ний өдрийн 15:00  цагаас Залуучууд Театрын их танхимд төрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль” батлагдсантай холбоотой цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга, сургалт зохион байгуулах юм. 

Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл

Дархан-Уул аймгийн Төрийн албаны Салбар зөвлөл

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%