Аймгийн ИТХ-ын ээлжит бус 5-р хуралдаанаар Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоог баталлаа.
2023 онд сумдад алба хаах иргэдийн хяналтыг тоог Аргалант сум 10, Батсүмбэр сум 7, Баянжаргалан сум 6, Бүрэн сум 11, Лүн сум 6, Зуунмод сум 13, Эрдэнэсант суманд 7 тус тус нийт 30 тоогоор баталлаа.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмыг мөрдлөг болгон хөтөлбөр төлөвлөгөөний дагуу анхан шатны бэлтгэл, сургалт зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт даалгалаа.