Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, албан хаагч нарт “khural.mn цахим хуудасны хөгжүүлэлт”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, "Төрийн архивд баримт хүлээлгэн өгөхөд тавигдах шаардлага, МАСАМ-2 төслийн хүрээнд хийгдэж байгаа Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар, орон нутгийн төсөв болон ОНХС-аар хийгдсэн болон одоо хийгдэж байгаа, хийгдэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажилд иргэний хяналтыг сайжруулах оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.
Хамтран ажилласан аймгийн Архивын тасгийн дарга Т.Гантуяа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлийн /ХБИХЗ/ тэргүүн Г.Самбууданзан нартаа талархал илэрхийлье.