"АНЗААР” арга хэмжээг аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Батжаргал нээлээ. Тус арга хэмжээний хүрээнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхдүүдийг хорт зуршлаас ангид байлгах” чиглэлээр аймгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, дээд сургуулиудын оюутан, сурагч, багш, эцэг, эх асран хамгаалагчдыг хамруулан зохион байгууллаа