ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ӨВ СОЁЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ бүтээлч ажлаараа “БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ”-Г СЭРГЭЭН БОСГОХ САНААЧИЛГА ДЭВШҮҮЛЛЭЭ

2023-05-30

"Соёлын өв" улсын эчнээ олимпиадын хүрээнд Шарын гол сумын 2 дугаар сургуулийн “Сэтгэмж” мэтгэлцээний клубийн сурагчид" ӨВ СОЁЛОО ХАЙРЛАН ХАМГААЛЦГААЯ" бүтээлч ажил хийсэн байна.

Тэд 2016 оноос хойш жил бүр “БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ”-ний эргэн тойрныг хамт олноороо цэвэрлэж ирсэн бөгөөд энэ жил хашаа, танилцуулгыг будаж шинэчилжээ. 

Мөн “БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ”-г дүү нартаа таниулах үүднээс гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, биет бүтээл хийсэн байна. 

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд буй энэхүү буган чулуун хөшөө нь Монгол дахь сонгодог загварт хөшөөний нэг юм.

🔹Цаг хугацааны хувьд НТ VI- VIII зуун

🔹Хөшөөн дээрх буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлсэнээрээ ялгардаг ба бугыг нисэж буйгаар дүрсэлсэн. 

Сэтгэмж мэтгэлцээний клубийн сурагчдаас сум орон нутгийнхаа удирдлагуудад хандан Буган чулуун хөшөөг бодит байдалд нь оруулан босгож байрлуулах, хөшөөний эргэн тойронд хогийн сав, явган хүний зам, саравч барих зэргээр соёлын орчин бүрдүүлэхийг хүсчээ.

Улмаар тус орчныг түшиглэн түүхийн дурсгалт өв соёлын талаарх сургалтыг сурагчдад зохион байгуулж өөрийн орон нутгийн түүхэн дурсгалт өв соёлоо таниулах, хайрлан хамгаалах үзэл санааг хүүхэд залууст төлөвшүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих саналыг дэвшүүлсэн байна.  

Ийнхүү Соёлын өвийн талаарх мэдлэгээ ахуйн хүрээнд хэрхэн хэрэглэж дадал болгож буй бүтээлч ажлаар нь шалгаруулах  "Соёлын өв" улсын эчнээ олимпиадад амжилттай оролцсон Шарын гол сумын 2 дугаар сургуулийн Сэтгэмж мэтгэлцээний клубийн сурагчдадаа Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-аас #Талархал илэрхийлье!

Буган чулуун хөшөөний тухай товч мэдээлэл хүргэхэд: 

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан 

Гол төлөв буга дүрсэлсэн байдаг тул буган хөшөө гэж нэрлэдэг байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%