ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“СПЕЦМАШ -2023” ҮЗЭСГЭЛЭН ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

2023-05-30

Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд ОХУ-ын 20 гаруй ААН-ын 30 орчим хөдөө аж ахуй, зам, барилгын техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн яамны ХХАА, зам барилга, машин үйлдвэрлэлийн газрын дарга Мария Игоревна Ёлкина, МУ-ын ХХАА, хөнгөн үйлдвэрлэлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ОХУ-аас Дархан хотод суугаа консул Руслан Амирович Зайнутдинов, Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар тууз хайчлан✂️ нээж үзэсгэлэнтэй танилцлаа. 

Энэхүү үзэсгэлэн 2 улсын эдийн засаг, нийгмийн харилцааг салбар болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх, Үйлдвэрлэгчдийн шинэ бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах зорилготой юм.

Үзэсгэлэнд оролцогч ОХУ-ын ААНБ-ууд хуучин түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бататгах, шинэ түншүүдтэй хамтрах, өмнөх нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийнхөө ашиглалт, ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгөх, ХАА-н үйлдвэрлэл эрхэлдэг компаниудад техникийн ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгаатай газар дээр нь танилцаж байна.
📍Иргэд ААНБ-уудыг ОХУ-ын ХАА-н сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд урьж байна. Үзэсгэлэн 30, 31-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%