ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

2023-05-22

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Хариуцлагатай сонгогч" бэлтгэх сургалтыг өмнө нь ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудыг хамруулсан бол энэ удаад 9 дүгээр сургуулийн  11 дүгээр ангийн 25 сурагчийг хамруулан 2023 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  Залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна. 

Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн  сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна. Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, Д.Алтанзул нар сургагч багшаар ажиллаж байгаа юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%