ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“МЭДЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮҮХЭД” МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭНД ОРХОН СУМЫН 8 ДУГААР СУРГУУЛЬ ТЭРГҮҮЛЛЭЭ

2023-05-26

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа юм.

Шарын гол сумын ИТХ-тай хамтран спортын 4 төрөлт тэмцээн, Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн 5 төрөлт наадмыг зохион байгуулсан. Харин энэ удаа Орхон сумын ИТХ-тай хамтран оюуны мэдлэг шалгасан тэмцээнийг “Мэдлэгтэй монгол хүүхэд”  нэрийн дор өнөөдөр /2023.04.18/ зохион байгууллаа. Уг тэмцээний зохион бичлэгийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн сурагч Б.Атарцэцэг, илтгэлийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн сурагч Т.Анхзаяа нар “Шилдэг хүүхэд”-ээр шалгарсан ба харин нийт дүнгээр Орхон сумын 8 дугаар сургуулийн баг хамт олон тэргүүн байр эзэлж, хонгор сумын 14 дүгээр сургууль, Шарын гол сумын 2 дугаар сургуулийн баг хамт олон удааллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 96
3 / 3%
3 / 3%
59 / 61%
2 / 2%
29 / 30%