МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2023, 5 сарын 2, 3-нд ЗДТГазартай хамтран зохион байгуулж амжилттай болж өнгөрлөө, тус зөвлөгөөнөөр:
- Малчдын уламжлалт аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн болон бусад дайвар бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
- Малчдад зориулсан сургалтууд
- Ногоон хэрэм төгөлд мод тарих арга хэмжээ
- Тэмцээн уралдаан /Хөзрийн тэмцээн, холимог гар бөмбөг, багийн кароаке, хөгжөөнт тоглоом/
- Сумын 100 жилийн ойг угтан зохион байгуулсан урлагийн наадмын Гала тоглолт, цэнгүүний үйл ажиллагаа гэсэн хөтөлбөрийн хүрээнд амжилттай зохион байгуулагдсан