Сургалтын хүрээнд сурагчид тухайлбал хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа юуг анхаарах, эрүүл аюулгүй орчинд амьдрахад стандарт ямар ач холбогдолтой зэрэг өдөр тутмын амьдралд стандарт хэрхэн мөрдөгддөг талаар ойлголт, мэдлэгтэй болно. Дэлхийн хэмжил зүйн өдөр, дэлхийн стандартын өдрийн хүрээнд цаашид сурагчдад стандартын тухай ерөнхий мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Иргэний ёс зүйн боловсрол хичээлээр дамжуулан жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.