Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн санаачлагаар Бугат сумын ЕБС-ийн 1-5-р ангийн 100 гаруй сурагчид аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба болон Зөвлөлийн танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Сурагчдад ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Оюунболд хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, хүүхдүүдийн цаашдийн хичээл сурлагад амжилт хүслээ. Мөн сумдын ИТХ-ын зарим төлөөлөгчид, сургуулийн багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.