Энэ жил сумынхаа 100 жилийн түүхт ойтой золгож буй Завханмандал сумын Олон булаг багийн малчин Б.Баттөр нь олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлэн Улсын Аварга болж, түүнийг шагналыг МУ-ын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар гардуулан өгсөн юм. Түүний гэргийг П. Мягмарсүрэн гэдэг. Тэд анх мал маллаж эхэлснээсээ хойш 10 гаруй өрхийг малжуулжээ. Мөн Завханмандал сум ах, дүү улсын аварга малчинтай боллоо. Хоёр жилийн өмнө Олонтүрүү багаас Базарын Санж улсын аварга малчин болж байсан бол өнөө жил түүний дүү Базарын Баттөр Олонбулаг багийн анхны Улсын аварга малчнаар тодорлоо.