Олон хүүхэд төрүүлж өсгөн “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан аймгийн 27 сумын харъяат 304 эхийн материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн “Алдарт эхийн одонгоор шагнуулах тухай” 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын 2023 оны 05-р сарын 15-ны өдрийн ТГ/387 тоот албан бичгээр чиглэл ирүүлсний дагуу “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа 2023 оны 05-р сарын 29-ний өдрийн 11.40 цагт "Монгол туургатан театрт" зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05-р сарын 15-ны өдрийн 53 дугаар зарлигаар шагнагдсан “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүд, аймгийн удирдлагууд оролцоно.
Иймд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан ээжүүд 2022 оны 05-р сарын 29-ны өдрийн 11 цагт Монгол туургатан театрт хүрэлцэн ирнэ үү.
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР