2023 оны 02 сарын 13-ны өдөр Олонбулаг багийн иргэд нийтийн хурлын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
1. Сумын ИТХ-ын даргын 2022 оны ажлын товч тайлан
2. Сумын Засаг дарга цаг үеийн болон өвөлжилтийн нөхцөл байдлын асуудлаар, Сумын 100 жилийн ой угтсан ажлын явц, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улиастай хотод хийх нутгийн уулзалт золголтын талаар, Сумын Засаг дарга мэдээлэл хийлээ
3. ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд, ард иргэдэд чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултанд хариуллаа
4. Мөн СЭМТ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн тасаг, Соёлын төв , Улаан загалмай хороо зэрэг албан байгууллагуудын дарга , эрхлэгч нар хамтран мэдээлэл хийж багийн хурал амжилттай болж өндөрлөлөө.