Мандал багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаан 2023 оны 02 сарын 12-ны өдөр хуралдлаа, тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
1. Сумын ИТХ-ын даргын 2022 оны ажлын товч тайлан
2. 2022 оны ОНХС-ын төсвөөр хийгдсэн ажлын хэрэгжилт, мөн 2023 онд ОНХС-ын төсвөөр хийгдэх ажлын жагсаалтыг танилцуулсан
3. Сумын Засаг дарга цаг үеийн болон өвөлжилтийн нөхцөл байдлын асуудлаар, Сумын 100 жилийн ой угтсан ажлын явц, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт , Улиастай хотод хийх нутгийн уулзалт, золголтын талаар мэдээлэл хийсэн.
4. ЗДТГ-ын мэргэжилтэнгүүд ард иргэдэд чиглэл чиглэлээрээ мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултанд хариулсан
5. СЭМТ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн тасаг, Соёлын төв , Улаан загалмайн хороо зэрэг албан байгууллагуудын дарга , эрхлэгч нар тус тусын салбарынхаа мэдээлэлийг хийсэн
6. Багийн Засаг даргын 2022 оны ажлын тайлан гэсэн асуудлуудыг хэлэлцэж багийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Мөн сумын сайн малчидын шагнал гардуулж. Сайн үйлсийн аянд Завхан Улаан Загалмайн Хороо-нд хандив өргөсөн малчид алт, мөнгөн медалиар шагнууллаа. Тус багийн 70 дээш насны ахамдуудад Гарьд сангаас тавгийн идээ гардууллаа. Багийн өдөрлөгний үйл ажиллагаа амжилттай болж АХА тэмцээн , олс таталтын төрлөөр ард иргэдийн дунд тэмцээн зохион байгуулсан.