ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР -2023

2023-05-20

Зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн нэгний билигт сайн өдөр “НОМТОЙ ОЮУНЛАГ ШАРЫН ГОЛЧУУД” уриан дор “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР 2023”-аа тэмдэглэн өнгөрүүллээ.
Номын баярын өдөрлөг арга хэмжээг уншигчдад илүү хүргэх зорилгоор ӨРТӨӨЧИЛСӨН хэлбэрээр зохион байгууллаа.
“ГАНЦААРАА БИШ ОЛУУЛАА УНШЬЯ” номын хандивын аянд СӨБ-ын 17,14 дүгээр цэцэрлэг, иргэн Баатарням Пүрэвдавга Баатарням ,Б.Лхамсүрэн Лхамсүрэн Баяннамсрай , Шофёр Shofyor Togtvoi Ц.Оюунгэрэл Oyungerel Tsedevdamba нар нэгдэж , төрөл бүрийн нийт 169 ширхэг ном хандивлаж, олуулаа уншихыг уриаллаа. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Биднийг зорин ирсэн та бүхэнд талархал илэрхийлье.
Уншигчдын “Болжморуудын клуб”-ийн үүсгэн байгуулагч, ахмад багш Б.Энхжаргал Enkhjargal Byambasuren “ИДЭВХИТЭН УНШИГЧДЫН УУЛЗАЛТЫН ӨРТӨӨ”-ний хоймроо тухлан, номын шимтэн уншигчидтайгаа ярилцсанаас гадна, хүүхдүүдэд номын ач тус, түүнийг хэрхэн бүтээлчээр уншиж сурах арга туршлагаасаа хуваалцлаа. Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг номонд дурлуулахад чин сэтгэлээс хүчин зүтгэж буй танд баярлалаа.
14,17 дугаар цэцэрлэгийн хамт олон сумын номын сандаа өөрсдийн урлан хийсэн шинэхэн “НОМЫН БОГЦ”-оо бэлэглэв. Монгол хүн байнадаа сав хоосон өгөхгүй гэж ирээд дүүрэн номтой өгсөн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.
Сургуулийнхаа сурагчдын уншсан номын тэмдэглэл, ховор нандин номоо дэлгэн танилцуулсан 2,6 дугаар сургуулийн номын санчиддаа баярлалаа. @ц.Басандарь, Ganaa Ganaa
Бидний урилгыг найрсагаар хүлээн авч номын худалдааг иргэдэд ойртуулан үйлчилсэн ДАРХАН ЭНХ ҮҮД НОМЫН ДЭЛГҮҮР-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дараа дахин ирээрэй. Номын худалдааг зорин ирж оюундаа хөрөнгө оруулалт хийсэн иргэддээ баярлалаа. Дархан Энх-Үүд номын дэлгүүр
Үр дүнтэй, хамгийн олон ном уншсан 2 дугаар сургуулийн С.Ариунчимэг Ariunchimeg Sukhbaatar багштай 4в, Д.Ганцэцэг багштай 3б ангийн хамт олон Тэргүүний уншигч “Нацагдорж” тэмдэгтэн боллоо.
- Хамгийн олон ном уншсан “Оюунлаг төрийн албан хаагч”- аар 17 дугаар цэцэрлэгийн ажилтан Сүнжидмаа
- Хамгийн бүтээлч уншигчаар “Буяны үр” шүдний эмнэлгийн их эмч Ц.Баасанжав
- Хамгийн олон ном уншсан хүүхдээр 4в ангийн сурагч Н.Жулдыз
- Хамгийн бяцхан уншигчаар 1в ангийн сурагч Б.Жигүүр хүү нар тус тус шалгарлаа.
Эрхэм шагналын эзэддээ илүү их уншиж, булган сүүлтэй байхыг ерөөе.
Урлагийн үзүүлбэрээрээ ирсэн зочдоо мялаасан авьяаслаг хүүхдүүддээ баярлалаа.
Анги хамт олноороо идэвхитэй оролцсон Tuya Bolortuya багштай 6а ангийнхан күүл байсан шүү.
За тэгээд Намрын номын баяраараа үүнээс илүү өнөр олуулаа уулзалдахын ерөөл өргөе.
НОМ - ХӨГШРӨХИЙН ЦАГТ ХАМГИЙН САЙН НӨХӨР, ЗАЛУУ ЯВАХАД ХАМГИЙН САЙН БАГШ .
НОМ ТАНЫГ ДЭЛХИЙД ХӨТӨЛНӨ.
Алдаа оноо сайжруулах сайхан санаа байвал харамгүй хуваалцаарай.
Ирсэн бүхэнд баярлалаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%