ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2023-05-18

 Аймгийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалт, олон нийттэй харилцах хэлтсээс Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад шаардлагатай хууль эрх зүй мэдээлэл, бичиг хэргийн стандарт, хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг сайжруулах чиглэлээр өнөөдөр /2023.05.18/ сургалт зохион байгууллаа. 

 Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Энхбат сургалтыг нээж, энэхүү сургалт нь сумдын ИТХ-ын ажлын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээлэл солилцох замаар хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойг онцолсон юм. 

 Сургалтад Аймгийн ИТХ-ын ажлын албаны ЗБОНХХ-ийн дарга Н.Буманцэцэг АТГ-аас зохион байгуулж буй аяны талаарх мэдээлэл танилцуулж ахлах мэргэжилтэн Т.Дэлгэрсуурь Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” (шинэчлэгдсэн журам)-ын танилцуулга, аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болорцэцэг KHURAL.MN цахим платформыг  хөгжүүлэх тухай, шилдэг хөгжүүлэлттэй сумын ИТХ-ын админыг шалгаруулах тухай, KHURAL.MN сайтын цэсийг өөрчлөх, мэдээ мэдээлэл болон тогтоол шийдвэрийг оруулах тухай мэдээллүүдийг өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%