ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат: Эрсдэл гэдгийг бид холоос бус өөрсдийн ойр тойрноос олж харж, түүнээс урьдчилан сэргийлэх учиртай

2023-05-17

Дархан-IV нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат: #Эрсдэл гэдгийг бид холоос бус өөрсдийн ойр тойрноос олж харж, түүнээс урьдчилан сэргийлэх,  арилгах ажлыг тогтмол хэрэгжүүлэх нь эрсдэлгүй дарханыг бий болгох хамгийн гол эхний алхам гэдгийг онцоллоо. Мөн нэн тэргүүнд хүүхдийн аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг хангахын тулд цахилгааны эрсдлийг арилгах ажлыг нийгмийн салбар, чиглэл бүрт явуулсан нь учирч болзошгүй олон олон эрсдлээс урьдчилан сэргийлсэн хэрэг юм.

Харин энэ удаагийн аяны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгыг ажил хэрэг болгох бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, эмнэлэгийн тогооч нарыг хамтран ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахтай холбоотой бүх шинэ санал, санаачилга, төслүүдийг бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%