НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ныг “ гэр бүлийн олон улсын өдөр” болгох тогтоол баталсан. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг. Мөн гэр бүлийг нийгмийн бичил хэлбэр мөн гэж тодотгосон байх юм. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл ажээ. Монгол улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн байна.