ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТЕРРОРИСТ ҮЙЛДЛИЙН СӨРӨГ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-11

Монгол улсын Терроризмтой тэмцэх зөвлөл, Төв аймаг дахь салбар зөвлөлөөс "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн зохион байгуулсан уг нэгдсэн дадлага сургуулилтад Терроризмтой тэмцэх зөвлөлийн Төв аймаг дахь зөвлөлийн гишүүн байгууллагууд, ТЕГ-ын СТАГ-ын томилгоот бие бүрэлдэхүүн оролцлоо. Сургуулилтын сэдвийн хүрээнд гишүүн байгууллагын албан хаагчид террорист этгээдүүдийг аюулгүй болгох, дайчлан баривчлах, барьцаалагдсан иргэд болон объектыг чөлөөлөх, шархдаж, гэмтсэн иргэдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг дасгалуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дадлага сургуулилт нь Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 40
1 / 3%
3 / 8%
21 / 53%
1 / 3%
14 / 35%