Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт үндэсний бичиг үсгийн баярын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах ажлууд хийгддэг билээ.
"Соёлын сэргэлт -2023" төвийн бүсийн нээлтийн арга хэмжээний үеэр Мөнх-Алдарын талбайд Номын баярыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд ЕБС-ийн 1500 орчим хамрагдлаа.