Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Бүсийн орлогч дарга Кристофер, суурин төлөөлөгч Илейн Конкейвич, НҮБХХ-ийн төслийн мэргэжилтнүүдийн хамт өнөөдөр Архангай аймгийн Эмэгтэйчүүдийн манлайлал сүлжээний ерөнхий зохицуулагч аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, гишүүн Г.Баярцэцэг, Х.Цэвэгмид болон бусад төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтаар " Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл, Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний Архангай аймаг дахь дугуйлангийн үйл ажиллагааны явцтай танилцаж, төслийн үр шимийг хүртэгчидтэй санал бодлоо солилцлоо.