ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ЗОХИСТ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ЭРҮҮЛ АХУЙ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-05-08

    Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал сарын аяны хүрээнд Булган аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачлагаар “Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн зохист хөдөлмөр эрхлэлт, эрүүл ахуй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Бугат сумын Ханжаргалaнт багийн нутагт орших Түлүүгийн даваан дээр хувиараа худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн төлөөлөл 12 иргэн оролцож малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн өмнө тулгамдаж буй бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар бодит байдал ямар байгааг хэлэлцэн санал солилцов.

     Давааны орчимд авто машин тээврийн хэрэгсэл зогсох талбайгүй, худалдаа эрхлэгчид бие засах, гар угаах газрын хүрэлцээ муу, ил задгай хоол хүнс үйлдвэрлэдэг, гадны хүмүүс ихээр хог хаягдлаа үлдээж, байгаль орчныг бохирдуулдаг, татвар түрээс өндөр байна гэх мэт асуудлуудыг тавьж холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа. Хэлэлцүүлэгт урилгаар ХХААГ-ын мэргэжилтнүүд, ОНӨГ-ын дарга, АҮЭХ-ны дарга, Татварын улсын байцаагч, Авто тээврийн төвийн салбарын дарга, Ханжаргалант багийн Засаг дарга, Сайхан сумын Ундрах багийн Засаг дарга, “Шинэ хөдөө хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн менежер, ХХҮГ-ын хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн зэрэг Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн 11 хүн оролцов.

     Хэлэлцүүлгээр Түлүүгийн давааны үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж, эрүүл ахуйн наад захын хэрэгцээ шаардлага хангагдахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцаж, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулахаар боллоо. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%