Тэгш тусгал ТББ-аас Архангай аймагт хэрэгжүүлж байгаа "Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь" төсөл 2021-2024 онд хэрэгжих бөгөөд төслийн донор байгууллага болох Финланд Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл Катрина Харро, ФЛОМ Финланд байгууллагын төлөөлөгч Ээро Хорстиа, Тэгш тусгал ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Гантулга, хөтөлбөрийн ажилтан Ц.Ариунтуяа, Архангай аймаг дахь төслийн менежер М.Анхтуяа нар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй албан уулзалт хийлээ. Төслийн орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж буй туршлагын талаар санал солилцож цаашид хийх ажлуудыг ярилцлаа.