Барилгын салбарын инженер, техникийн ажилчдад шинээр батлагдсан норм дүрэм, шинэ дэвшилтэт техник технологийг танилцуулах, чадавхжуулах зорилготой Архангай аймгийн барилгын салбарын инженер, техникийн ажилчид, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн эхэлж байна.
Тус зөвлөгөөнд Барилгын хөгжлийн төв, Барилгын инженерүүдийн холбоо, Барилгын төсөвчдийн холбоо, Бүрэн Трейд ХХК -ний төлөөллүүд оролцож байна.