Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгээс орон нутагт ҮАБ-ын үзэл баримтлал, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг шалган танилцаж, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймгийн ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, төрийн жинхэнэ албан хаагчид хамрагдаж байна.