Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Төв түмний аварга малчид” Улс, аймгийн аварга малчдын зөвөлгөөнийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн зөвлөгөөн Баян суманд болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар болон Баянжаргалан, Баянцагаан, Архуст, Баян сумын улс, аймгийн аварга малчид оролцож байна.