ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"ТҮДЭВТЭЙН ЦОМ" 2023 үндэсний бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.

2023-04-03

       "ТҮДЭВТЭЙН ЦОМ" 2023 Сумын цолтой бөхчүүдийн тойргийн барилдаан болон 32 бөхийн нийтийн барилдаан 2023 оны 03 сарын 31-нээс 04 сарын 01-ний өдрүүдэд Түдэвтэй суманд зохион байгуулагдлаа. Тойргийн барилдаанд Түдэвтэй, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Тосонцэнгэл, Отгон, Цэцэр-Уул сумын бөхчүүд оролцож

  •              1 дүгээр байрт Түдэвтэй сум
  •              2 дугаар байрт Цэцэн-Уул сум
  •              3 дугаар байрт Нөмрөг сум орлоо.

Нээлттэй 32 бөхийн барилдаанд

  •              Түрүү бөхөөр: Түдэвтэй сумын заан Д.Хандсүрэн
  •               Үзүүрлэсэн: Отгон сумын заан Л.Анх-Эрдэнэ
  •               Шөвгөрсөн: Баянтэс сум заан З.Нямдорж
  •               Шөвгөрсөн: Увс аймгийн Зүүн хангай сумын заан Б.Энхбаяр нар шалгарч үзэгч олон түмнийг баясгалаа. 

     Сумын цолтой бөхчүүдийн тойргийн барилдаан Завхан аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд бөхчүүд нь бөхийн өргөө, заал танхимын барилдаануудад байнга барилддаг, бэлтгэл сургуулилт сайтай чансаа өндөр барилдаан болж, бөхийн барилдааныг цахим орчинд шууд дамжуулж, бичлэгийг удаашруулан харуулж барилдааныг шийдвэрлэж байснаараа онцлог, зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө.

Ивээн тэтгэгчээр:

  • Сумын ИТХ, ЗДТГ Хөгжлийн төлөвлөгөөндөө 2.000.000 төгрөг төсөвлөсөн.
  • "Огторгуйн цагаан гарьд" сан 2,000,000 төгрөг
  • Улсын начин У.Балжинням 500,000 төгрөг
  • "Хан-Ойгон" ХХК-ны захирал Д.Баянжаргал 500.000 төгрөг
  • Сумын засаг дарга Ц.Отгонбаяр 500.000 төгрөг
  • Цорго багийн иргэн Х.Саруултунгалаг 400.000 төгрөг
  • Завхан аймгийн бөхийн холбооны тэргүүлэгч Аймгийн арслан Т.Баттөмөр 200,000 төгрөг
  • ИТХ-ын дарга Ц.Батнөхөрлөл 100.000 төгрөг
  • ИТХ-ын төлөөлөгч С.Баасансүрэн 100.000 төгрөг
  • ИТХ-ын төлөөлөгч Д.Цэрэнбалжир 100.000 төгрөг
  • ИТХ-ын төлөөлөгч Т.Нямбаяр 100.000 төгрөг
  • ИТХ-ын төлөөлөгч Ө.Баянзул 100.000 төгрөг
  • ИТХ-ын төлөөлөгч Д.Эрдэнэсувд 70.000 төгрөг
  • АУЭХС-ын эрхлэгч Л.Дагвадорж 70.000 төгрөг

Зохион байгуулагчид:  ИТХ, ЗДТГ, "Хөндлөн арслан" бөхийн холбоо, ЕБСургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%