ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БУГАТ СУМЫН ИТХ-ЫН САЙН ТУРШЛАГА

2023-04-07

  • ИРГЭДДЭЭ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА    

        Сумын ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрүүдийг  khural.mn,  Булган Бугат ИТХ цахим хуудсанд тогтмол байршуулж хэвшээд байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын хуралдаан даргалагч, багийн зөвлөлийн гишүүдэд сумын хурлаас гарсан тогтоол шийдвэрүүдийг хавтаслан өгч, гарын авлага болгон иргэдэд сурталчлан таниулах ажлыг тогтмол хийж байна. 

       Ард иргэдийнхээ санал хүсэлтийг байнга хүлээж авахаар “Булган Бугат ИТХ” цахим хаяганд  “Иргэдээ сонсъё” хуудсыг байнга ажиллуулж иргэдтэйгээ холбоотой ажиллаж байна.

  • ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, БАГИЙН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ ЗОРИЛГООР СУРГАЛТУУДЫГ ТУХАЙ БҮР ӨГЧ БАЙНА

    ИТХ-ын Төлөөлөгчийн манлайлах, чадварыг дээшлүүлэх, нэгжийн шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажлаа чанартай, өгөөжтэй болгох, иргэд сонгогчдын эрх ашгийг оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог өөрчлөн сайжруулах зорилгоор  төлөөлөгчид болон БИНХ-н дарга нарыг Улаанбаатар хотод Монголын Нутгийн удирдлагын холбооны сургалтад хамрууллаа.

  • ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХОРООД

        2022 онд Эдийн Засгийн хөгжлийн хорооноос Сум хөгжүүлэх сан, тусгай сангууд, Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлд, Хүний хөгжлийн хорооноос Сумын хэмжээнд ажлын байр хүссэн өргөдөл, гомдол, шийдвэрлэлтэд, Байгаль орчин экологийн хорооноос газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллалаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа соёлын төвийн шинэ барилгын гүйцэтгэлд ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг хурлын дэргэд байгуулан  байнгын хяналт шалгалт хийн ажиллаж байна.

       Суманд үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгчдийг Эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд хүлээн авч уулзан тэдний санал хүсэлтийг сонсон, хамтран ажиллаж байна. ЗДТГ-ын ахуйн үйлчилгээний байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн хүсэлтээр 2022 оны түрээсийн төлбөрийг 50 хувь хөнгөлөн, халаалтын зардлыг нь төрөөс хариуцан, ажиллах нөхцөл бололцоог ханган ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаа.

 

  • НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

       Төлөөлөгчид Баянтөгөл багийн харж хандах үр хүүхэдгүй өндөр настанд тусламж, дэмжлэг үзүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах сайн үйлсийн аянуудыг өрнүүлэн ажиллалаа.

    Аймгийн аварга шалгаруулах  "Мини волейбол"-ын тэмцээнд оролцох баг тамирчдад төлөөлөгчдийн зүгээс 540,000 төгрөгний хандив цуглуулан хүүхдүүдээ дэмжин тэмцээнд нь амжилттай  оролцууллаа.

     А.Амарын нэрэмжит ЕБС-н номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг Төлөөлөгч 3 ном” аяныг өрнүүлж 350,000 төгрөгийн үнэ бүхий 70 ширхэг  номыг хандивлалаа.

   Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс АА гэгээрэл бүлгийн нөлөөллийн сургалтыг төрийн албан хаагчид болон хөдөөгийн багуудад хийж мөн сэтгэл түвшин сайхан амьдрахуй “Архинд донтох өвчнийг эмчлэх Миннесота загвар эмчилгээний сургалтыг орон нутагтаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад өөрийн орон нутгаас гадна Тэшиг, Могод сумаас хамаарал бүхий хүмүүс ирж хамрагдан хамтран ажиллалаа.

           Сумын ИТХ 2011 оноос эхлэн ЕБС-ын сурагчдын сурах идэвхи тэмүүллийг өрнүүлэх, анги дэвших шалгалтад амжилт үзүүлэхэд нөлөөлөх,  сургууль, анги, сурагчдын түвшинг тодорхойлох, стандарт хангалтыг дээшлүүлэх зорилгоор “ИТХ-ын нэрэмжит Математикийн  олимпиад”-ыг  жил бүр зохион байгуулж уламжлал болгоод байна. 2022 онд 11 дэх жилийнхээ олимпиадыг амжилттай зохион байгууллаа.  

                                       

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 74
2 / 3%
3 / 4%
44 / 59%
1 / 1%
24 / 32%